АНУ-ын Вашингтон муж улсад шинэ коронавирус /COVID-19/-ын халдварын улмаас нас барсан анхны тохиолдол гарсан байна.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар коронавирусын халдвараар нас барсан өвчтөн нь 50 настай, эрүүл мэндийн хувьд хүнд асуудалтай хүн байжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ ямар ч нөхцөл байдалд бэлэн байна” гэж мэдэгджээ.
Ням гарагт мөн Австрали улсад коронавирусын халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Одоогоор коронавирусын 42 тохиолдол бүртгэгдсэн Тайланд улсад ч ням гарагт 35 настай залуу уг вирусын улмаас нас баржээ. Энэ нь тус улсын хувьд мөн л анхны тохиолдол юм.
Одоогоор дэлхийн 57 оронд 85000 гаруй коронавирусын тохиолдол бүртгэгдэж, 3000 гаруй хүн нас бараад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ гэж ВВС уламжиллаа.
Ц.Болор