Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг салбар бүрээр нь тусгайлан боловсруулан хүргэж байгаа билээ. Энэ удаад соёл, урлагийн байгууллагад зориулан COVID-19 цар тахлаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж гаргажээ.
Байгууллагад:
- Биеийн халуун үзэх
- Амны болон нүүрний хаалт зүүх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
- Үзэгчдийг суудал алгасаж суулгах
- Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
- Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
- Бэлэн мөнгөөр аль болох үйлчлэхгүй байх
- Билетийн касс, худалдааны цэг, хүлээлгийн өрөөнд зай барих тэмдэглэгээ хийх
- Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх
- Үзвэр үйлчилгээ хооронд танхимыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
- 1 л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, тоног төхөөрөмж зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
- Микрофонд нэг удаагийн уут хийх
- Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
- Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
- Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Үйлчлүүлэгчдэд:
- Амны хаалт зүүх
- Хүн хоорондын зай барих
- Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Цахимаар тасалбар худалдан авах
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх