“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна
“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн 7 дүүрэгт /Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх/ хэрэгжүүлж байна.
Дээрх төсөлд хамрагдах 7000 нэн ядуу эмзэг бүлгийн өрхийн судалгааг дүүрэг, хороодоор дамжуулан сонгон авч шаардлагад нийцсэн эсэхэд мониторинг хийлээ.
Төслийн хүрээнд 7000 өрхөд 8 төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд эхний ээлжид хэрэгжүүлэх “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн асуудлаар хороодын нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр хангах сургалт зохион байгуулна.
7 хорооны нийт 144 хорооны нийгмийн ажилтнуудад зориулсан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх аргазүйн сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 09, 10, 11-ний өдрүүдийн хооронд зохион байгуулагдах юм.