Иргэдээ орон сууцжуулах бодлого хэрэгжээд эхлэх нь. Учир нь зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдэгдсэн юм.
Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар 1 сая төгрөгийн орлоготой өрхүүд энэхүү зээлэнд хамрагдах боломжтой боллоо. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан байна. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ.
Энэ зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно. Харин өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгож бууруулахгүй юм байна. 2008 онд МАН засгийн эрх авч, С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон бөгөөд тэрбээр хоёр жилийн дараа албан тушаалаа Сү.Батболдод шилжүүлж байлаа. Сү.Батболдын Засгийн газар ипотекийн зээлийг 6 хувь болгож байсан ч мухардалд орж байсан билээ.
Д.Дорж