Өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмаас Монгол Улсын баг тамирчид 3 алт, 4 мөнгө, 9 хүрэл нийт 16 медальтай боллоо.
Өнөөдөр кураш бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 78 кг-д Монголын тамирчин Отгоны Мөнхцэцэг Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн бол жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 70 кг-д Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар нар тус тус хүрэл медаль хүртлээ. (МОНЦАМЭ)