“Будапешт-2021” жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 48 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Энэ удаагийн ДАШТ Токиогийн олимпийн эрх авах оноо олгох тэмцээн гэдгээрээ маш чухал ач холбогдолтой, бас хариуцлагатай байлаа. М.Уранцэцэгийн хувьд 31 насандаа ДАШТ-ээс 4 дэх медаль хүртлээ.
Тэрбээр ДАШТ-ий хүрэл медальт, Косовогийн тамирчин Дистриа Красникийг торгуулиар цэвэр ялж хүрэл медалийн болзол хангалаа.