2021 оны 11 дүгээр сарын 5. Их эзэн Чингис хааны мэндэлсэн билэгт сайн энэ өдөр үнэт цаасны зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлэх, оролцогч талуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, эрхзүйн орчныг төгөлдөржүүлэх мэргэжлийн байгууллага-“Чингис хаан” хөрөнгийн биржийн нээлт боллоо.
“Чингис хаан” хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Сономцэрэн нээлтийн ёслолын ажиллагаан дээр “Арилжаанд оролцогч талуудад урт хугацаанд тогтвортойгоор үнэ цэнэ өгөөжийг хүртэх замаар үндэсний баялаг бүтээх нь бидний эрхэм зорилго” хэмээгээд Монголын хөрөнгийн зах зээлд шинэ хуудас нээгдэж байгааг тодотгосон юм.
“Чингис хаан” хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү “Бид өнөөдөр хөрөнгийн зах зээлийн шинэ хуудсыг эхлүүлж байна. Монгол Улсынхаа эдийн засгийн төлөө, эх орныхоо хөгжлийн төлөө Их эзэн хааныхаа мэндэлсэн билэгт сайн өдөр “Чингис хаан” хөрөнгийн биржийн нээлтийг хийж байгаадаа туйлаас баяртай байна. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсье” гэлээ.
Д.Лхагва