Марокко Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарсан Африкийн анхны улс боллоо. Мароккогийн далбааг дэлхийн бүх хотуудад мандуулсан бөгөөд хөгжөөн дэмжигчид нь Португалийг 1:0-ээр хожсон Мароккогийн түүхэн ялалтыг тэмдэглэж байв.
Хөөрч догдолсон хөлбөмбөг сонирхогчид нийгмийн сүлжээгээр Касабланка хотод шөнө болтол машины дуут дохио хангинаж байгаа бичлэгийг харуулав. Лондонгийн Трафалгарын талбайд олон түмэн бүжиглэж, Москвагийн Рабатын гудамж хүмүүсээр дүүрч, Парист олон зуун хөгжөөн дэмжигчид баяраа тэмдэглэн хөгжилдөв. /CNN/