Энэ сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын спортын наадам зохиогдож байна. Тус наадамд 11 орны 808 тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөж байгаа юм. Мөн 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байна. Өчигдөр бүс нутгийн орнуудын хэмжээнд томоохонд тооцогдох уг наадмын нээлт өргөн дэлгэр боллоо. /Биеийн тамир, спортын хороо/