МҮХАҮТ-аас МУИС-ын Бизнесийн Сургуультай хамтран 2017 оноос эхлэн Монголын бизнесийн орчны нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх зорилготой “Монголын Бизнесийн орчны судалгаа”-г үндэсний хэмжээнд тогтмол явуулсаар ирсэн билээ. Уг судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгааны үр дүнд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэдэг дүгнэлтийг бизнес эрхлэгчид өгсөн байна.
Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна гэж үзэж байгаагаа бизнес эрхлэгчид илэрхийлжээ.