УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтын нэгдүгээрт нэр дэвшсэн Н.Номтойбаярыг авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэдэг үндэслэлээр СЕХ-ноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзасан хариу өгсөн юм. Уг шийдвэрийг хууль бус гэж үзэн, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр шүүхэд хандсан билээ.
Тэгвэл өнөөдөр уг маргаантай холбоотой асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцэж, Сонгуулийн Ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан СЕХ-ны акт нь хууль бус болохыг тогтоож, СЕХ-г “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтын нэгдүгээрт бүртгэхийг даалгаж шийдвэрлэлээ. Ингэснээр “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр тус эвслийн жагсаалтаа тэргүүлэн УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх эрхтэй боллоо.
1 сэтгэгдэл
Really good info can be found on site.Blog money