МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр болж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар МАН УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэж үзжээ.
Уг сонгуульд одоогоор парламентад суудалтай 3 нам оролцох нь тодорхой болоод байна. АН-аас сүмогийн их аварга Д.Дагвадоржийг нөхөн сонгуульд илгээхээр ярилцаж байгаа бол МАХН-ын хувьд Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёрын аль нэгийг “сойхоо’ илэрхийлээд байгаа. Харин МАН-аас хэн нэр дэвших нь одоогоор тодорхой бус байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН ялах нь баараггүй гэж мэдэгдээд байгаа билээ.
С.Болд