УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр олон цаг хуралдаж Удирдах зөвлөлөөс гарсан УИХ-ын дарга болоод УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нарыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд түүний асуудлыг бүлэг шийдэхгүй гэж үзсэн байна. Харин Д.Хаянхярвааг огцруулах, эсэх асуудал дээр санал хураахад эхлээд 29:29 саналаар тэнцлээ. Харин 20.00 цагийн үед дахин санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 32 нь бүлгийн даргаа огцруулахыг дэмжлээ. Ийнхүү одоогоор У.Хүрэлсүх барьцаа лавшруулсаар байна.
Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Зарчим ярьж чадахаа больсон юм байна. Хууль дүрэм хэцүү болсон юм байна. Би дуу хоолойгоо хязгаарлахгүй. Нам бүлэглэлийн төлөө биш ард түмний төлөө дуугарах ёстой. Засгийн газрыг огцруулах саналын тухайд бид маргааш ярина. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг бүлэг дээр ярих хууль байхгүй. М.Энхболд даргыг ажлаа өгөөд яваа л гэж байсан. Хариуд нь “Би хуулийн дагуу л ажиллана’ гэдэг хариу барьсан. Миний хувьд ямар ч гомдол алга’ гэлээ.
С.Бат