Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг огцруулахын эсрэг байгаа гишүүдийг дарамталж, ар гэрийг нь баривчлахаар бэлтгэж байна гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Дөнгөж сая АТГ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ үүнийг үгүйсгэж, “АТГ-ын үйл ажиллагаанд хэн ч нөлөөлдөггүй. Аль нэг нам, даргын үгээр ажилладаггүй. Ийм худал мэдээллээ таслан зогсоохыг шаардаж байна. Хэний ч ар гэрийн гишүүнийг баривчилж саатуулсан зүйл байхгүй. АТГ-ын үйл ажиллагааг улстөрдөө битгий хутгаач” гэв.
Д.Дорж