“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээн жагсаал Сүхбаатарын талбайд ид үргэлжилж байна. Одоогоор 20 гаруй мянган хүн өвлийн их хүйтнийг үл ажран цуглараад байна гэж зохион байгуулагчид мэдээлэв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Бид УИХ-ын даргатай уулзахыг хүссэн боловч хүрэн дааман хаалгаа нээж өгсөнгүй. Тэр хүн биднийг ийм олуулаа цуглана гэж бодоогүй байх. Хэрвээ УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй бол бид он гараад илүү хурц тэмцлийг эхлүүлнэ. УИХ-ын гишүүд бид Төрийн оронд, ард түмэн төв талбайдаа өлсгөлөн зарлана” гэлээ.
Д.Дорж