НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө эхэлж, яг одоо үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлснээр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулсан аж. Ж.Батсайханы хувьд МАН-ын гишүүн бөгөөд 1998-2013 онд Машин механизм ХК-д дэд захирал, гүйцэтгэх захирал, 2015 онд Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд бизнес төлөвлөлтийн газрын дарга, 2016 оны 10 сараас Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын даргаар ажиллаж байжээ.
Харин 2012-2016 онд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд төлөөлөгч, 2013- 2016 онд Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, 2016 оны 07 дугаар сараас НИТХ-д төлөөлөгч,тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа юм. НИТХ дахь АН-ын төлөөлөгчид хотын дарга С.Амарсайханд хатуухан шаардлага тавьж өдөр өнжихгүй шүүмжилж байгаа ийм эгзэгтэй үед нэг намын журмын нөхөр нь “эсэргүү’ санал оруулж ирсэн нь анхаарал татаж байна.
С.Бат