Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Төрийн ордны зүүн талд Хүмүүлэнгийн ухааны их сургуулийн ойролцоо газрыг Цагдаа, Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт, ОБЕГ-ынхан хамгаалалтад авсан байна. Учир нь тэнд борооны улмаар газар цөмөрчээ. 20 орчим метрын гүн цөмөрсөн учраас энэ нь цаашдаа томорч магадгүй гэж үзэн холбогдох байгууллагууд шалгалт явуулж байна.
Хамгаалалт авсан газарт Онцгой байдлын албан хаагчдаас гадна Нийслэлийн Соёл урлагийн газар болон цагдаа, архелогийн хүрээлэн, төрийн тусгай хамгаалалттын газрын ажиллаж байна. Онцгой байдлын аврагчид цөмөрсөн нүх рүү орж, үзлэг хийж байна.
Мөн Төрийн тусгай албаны дарга П.Батаа газар дээр нь ажилласан байна. Тэрээр “Төрийн ордны ойролцоо үүсэн нүх учраас ажил үүргийн дагуу ирж шалгалаа. Манайхтай ямар нэгэн байдлаар хамаагүй юм байна. Одоо холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргана гэлээ. Түүнчлэн үүнтэй зэрэгцэн цөмөрсөн газрын дор хуучны барилга байгууламж байсан байж болзошгүй, барилгын туурь олдсон байна гэх мэдээлэл гарч эхэллээ.
Эх сурвалж:www.polit.mn